oben

English ||||日本語 |||| Deutsch ||||монгол

 

“Баруун монголын захчин үндэснийхээ дуу хөгжмийг хадгалан хамгаалахыг Чулуунбаатар овогтой Отгонбаяр нь хүсжээ.“

 

Чулуунбаатар овогтой Отгонбаяр нь баруун монголын цаст алтай нутагт төржээ. Тэр өөрийн сургуульд суралцахаасаа өмнө, нэгэн нүүдэлчин жирийн  захчин  ардын гэр бүлд төрж өссөн. Одоогийн байдлаар нийт 25 000 орчим захчин хүмүүс амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн өвөрмөц ёс заншил, соёл уламжлалтай, хэл аялгуутай ард түмэн юм. Захчин ардын дуу хөгжим их өвөрмөц бөгөөд үүгээрээ халх ардын үндэсний дуу хөгжмөөс ялгаатай байдаг. Тэд эрт дээр үеэс дууг амнаас ам дамжуулан суралцаж дуулж ирсэн бөгөөд тоотой цөөхөн сайн дуучид дуулан бусдадаа уламжлан хүргэдэг байжээ. Монголд сүүлийн жилүүдэд гарсан нийгмийн олон өөрчлөлтүүд нь нүүдэлчин ард түмний амьдралд ч их том эргэлт өөрчлөлтүүдийг бий болгосон. Бидний залуу үеийнхэн маань ч барууны орны дуу хөгжмийг ихээхэн сонирхох болж хотын төвлөрсөн амьдралруу тэмүүлэх болсон.

Ийнхүү өнөөгийн байдлаар тасралтгүй дуулагдаж ирсэн дуунуудыг байнга бичиж тэмдэглэн судлаж буй судлаачид байхгүй байгаа бөгөөд, энэхүү өвөрмөц захчин дуунууд нь мартагдаж, устаж үгүй болж эхэллээ.

Отгонбаяр нь төрсөн нутагтаа  хүүхэд цагаасаа дуу хуурыг сонирхон дуулж эхэлжээ. Тэрээр бүр ,,Үлгэрийн далай“ чуулгад ажиллах болсон үеэсээ монгол нутгийнхаа бүх хот аймаг, сумуудаар аялан,  үндэсний дуу хуураас суралцан  дуулж ирсэн байна. Мөн Ардын богино дууны наадамд оролцон, түүний дуулсан дуунаас Монголын шилдэг дуу № 4 цомогийн бичлэгт орсон байна. Отгонбаярын хувьд захчин ардын уламжлалт соёлын нэгэн  өв болох захчин дуунууд юу юунаас ч илүү чухалд үздэг.

Тэрээр энэ ажилдаа чадах хэмжээгээр хувь нэмэр оруулахыг хичээн, 2004 оноос эхлэн  өөрийн нөхрийнхөө хамт урд нь дуулагдаж байсан бөгөөд одоо бүр мартагдан, устаж үгүй болоодбайгаа  захчин ардын богино дуунуудын үг аяыг цуглуулан бичиж эмхтгэх ажлыг хийж эхэлсэн байна.

Ийнхүү 2005 онд баруун монгол дахь Захчин ардын дуунуудаас гэсэн анхны хөгжимтэй СД-ийг Польшийн Караков хотын радио Студи- 3 өөрөө дуулж гаргасан байна. Энэхүү захчин ардын дуунуудын заримыг нь огт хөгжимгүйгээр дуулсан ба зарим дуунуудыг Караков хотын нэгэн зураач, хөгжимчин болох Волфганг Хоферын гитар хөгжмийн хамт дуулж бичлэг хийлгэсэн байна. Отгонбаяр нь энэхүү шинэ СД-гээ, гитар хөгжимтэй дуулсан дуунуудыг нутгийн хүмүүст сонсгож танилцуулахад,нутгийн хүмүүс нь маш сайн хүлээн авч цаашид улам сайн ажиллахыг хүсэн урам хайрлан дэмжсэн байна. Энэ багахан амжилтандаа урамшиж 2005 болон 2006 оны зун хөдөө нутгаар аялан материалаа цаашид цуглуулан явжээ.

Отгонбаяр нь өөрийн нөхрийн хамт мориор олон хоног явж, алтайн уулархаг нутгуудаар амьдарч байгаа өндөр настай хүмүүстэй уулзан, тэднээс эрт дээр үед болон хуучин дуулагдаж байсан  захчин дуунуудыг асууж сураглан тэдэнтэй хамт дуулж бичлэг хийн 2006 оны хавар ,, Цаст Алтай“ нэртэй 27 захчин ардын дуунуудаас бүрдсэн хоёр дахь СД цомог гаргажээ. Эдгээр дуунуудын заримаас нь Польшийн радиогоор нийтэд сонсогдсон байна. Тэрээр шинэ цомгоо ээжийнхээ болон төрсөн нутгынхаа уулын нэрээр ,,Цастын Ногоодой “ гэж нэрлэхээр бодож бэлтгэж байгаа гэнэ.

Цаст Алтай СД цомог zakhchinmusic@yahoo.de

http://www.zakhchin.com

http://www.mongolisch.at

http://www.wolfganghofer.com